19.1.2017
saat

All Language

Ижилгүй Үлгэр Жишээ Хүн Хазрат и Мухаммед Мустафа

     Мавлана Халид-и Багдадий Хазрат нь Расулаллах Эзний маань хамаг орчлонгуудад энэрэл ба элбэгийн булаг асныг, шүлгийн түүвэртээ ингэж илэрхийлнэ: “Түүний байсны нэр хүндээр элст тэнгис сувд өгч, хэд олон хатуу чулуу нь маргад болж, өргөс нь сайрнайгаар эргэнэ. Хэрэв нэгэн цэцэрлэгт Түүний сайхан ёс суртахууны тухай дурдвал, баяр хөөрөөсөө урамшихгүй буюу дэлбэрэхгүй нэгэн нахиа олж чадахгүй…” Орчлонг туурвисан Аугаа Эрхийн “Бид Чамайг орчлонг энэрэх “рахмат” болгож илгээв,” (эл-Энбияа, 107) хэмээн хандсан ариун номлогч нь Хазрат-и Мухаммед Мустафа -саллаллахү алэйхи вэ сэллэм-ийг та энэ номд үнэнээр нь танина.


Осман Нури Топбаш

  

Сүүлчийн Тэнгэрлэг Шашин Ислам

     Орчлон болон хүнийг туурвисан бөгөөд шашныг тэдэнд амьдралын удирдамж болгож илгээсэн Аллах Таала цорын ганц буй тул, Тэрвээрийн түүхийн турш бие биеэ батлан илгээсэн бүх судар болон пайгамбаруудад итгэн үнэмших хэрэгтэй юм. Аугаа Эрхийн илгээсэн хамгийн сүүлийн шашин бол Ислам юм. Ислам зөв шашин буйг нь, түүний ариун судар Кур’ан эл-Кэрим болон эрхэм пайгамбар нь Хз.Мухаммед Мустафа Эзний маань ариун амьдрал,сайхан ёс суртахуун ба ижилгүй гайхамшгууд нь нотолдог. Гэтэл энд анхааралтавих хэрэгтэй хамгийн чухал цэг нь, Ислам ба түүний Эрхэм Пайгамбарын тухай мэдээлэл авахдаа хэвлэл мэдээлэл болон урьдаас хэлбэржсэн бодолт хүмүүсийн өгсөн хийсвэр мэдээллээс татгалзах болой. Энэ номоос та энэ тухай зөв мэдээлэл олох болно.


Др. Мурат Каяа

  

Хазрат-и Мухаммед Мустафа - 1

     Тэр эхлээд Ислам шашныг үүслээс нь сураад хэрэгжүүлэн номлов. Ислам шашны хамгийн сайхан үлгэр жишээ нь болов. Шашныг хамгийн сайн ойлгосон нь Тэр байв. Үүнээс үзэхэд Ислам шашныг сурахын хамгийн зүйтэй арга нь Түүний амьдралаар амьдрах мөн. Хз. Мухаммедын (с.а.с.) амьдралыг ярьсан номын энэ тэргүүн боть нь Түүний амьдралын Мэккэгийн эринийг өгүүлж байдаг. Уг номыг уншаад Түүнийг ч Ислам шашныг ч илүү ойроос ба илүү үнэнээр нь таньж мэдэх юм.


Осман Нури Топбаш

  

Хазрат-и Мухаммед Мустафа - 2

     Уг ном манай хайртай пайгамбар Хз. Мухаммэд Мустафагийн амьдралын Мадина хот дахь эринийг ярина. Эхлээд Мадинад багахан нэгэн хот-улс байгуулсан ба энд хувь хүний бүтэцтэй хамаатай тал нь төгс болсон Исламын нийгмийн тал нь бүтээгдэж байв. Уг улсын хил аравхан жилд Ирак ба Палестинд хүрэв. Гэсэн ч асхаб хэвээрээ даруухан амьдралаа үргэлжлүүлж, тэд амьдралаа Аллахын таалалд зориулсан байв. Учир нь тэдний багш хүн төрөлхтөнийг төгс төгөлдөр хүмүүжүүлэх тулд томилогдсон Орчлонгийн Хүндэт Эзэн юм.


Осман Нури Топбаш

  

  1. Page :
  2. |
  3. 1
STATISTICS :    Total number of languages : 50    Total number of materials : 1.290    Total number of downloads : 695.638      ALL STATISTIC 

Coded by Gümüş Kelebek